Э.БАТ-ӨЛЗИЙ: Бүдүүн, шулуун гэдэсний хавдар ХОЖУУ оношлогдох нь элбэг

2025 оны 2 сарын 05

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч Э.Бат-Өлзийгөөс бүдүүн, шулуун гэдэсний хавдрын талаар тодрууллаа.

Тэрээр "Бүдүүн, шулуун гэдэсний хавдрын тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Тус эрхтэн нь хөндий эрхтэн учраас зовуурь өгдөггүй. Тэгэхээр хожуу оношлогдох тохиолдол их байна. Тиймээс Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хавдрын мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийж байна.  

Энэ ажлын хүрээнд УНТЭ-т бүдүүн, шулуун гэдэсний хавдрын мэс засал, ерөнхий мэс засал, бөөр, шээсний замын хавдар, хими эмчилгээ зэрэг маш олон эмчилгээ, үйлчилгээг нэвтрүүлсэн. 

Бүдүүн, шулуун гэдэсний хавдар нь эмийн замбараагүй хэрэглээ, буруу хооллолт, удамшлын шалтгаан зэрэг олон хүчин зүйлээс болж үүсдэг. Тус хавдрыг хамгийн бодитой үр дүнтэй шинжлэх арга нь дурангийн шинжилгээ байдаг." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661577
1 эможи

keyboard_arrow_up