Ч.Уртнасан: Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх ХАМГИЙН САЙН АРГА бол ХООЛОЙ ЗАЙЛАХ
ХӨСҮТ-өөс Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.
ХӨСҮТ-ийн их эмч Ч.Уртнасан "2025 он гарсаар менингококкт халдварын нэг тохиолдол батлагдаж, харамсалтайгаар нас барсан.
ХӨСҮТ-д сэжигтэй хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинжилгээний хариу 2-р сарын 4-6-нд гарна.
Тархвар судлалын заалтаар голомт гарсан тохиолдолд ойрын хавьтлуудыг хамгийн түрүүнд тогтооно.
Менингококкт халдварын үүсгэгч нян хоолойн орчимд 2-8 хоног байдаг. Мөн насанд хүрэгчдийн 15 хувь нь менингитийн эрүүл нян тээгчид байдаг. Өөрсдөд нь шинж тэмдэг илрэхгүй, өвчлөл илрэхгүй атлаа гадагшаа нян тарааж байдаг тул урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол хоолой зайлах.
Энэ халдвараас сэргийлэх олон хүүхдийг хамруулсан вакцин байдаггүй. Менингококк вирусийн вакциныг тархвар судлалын заалтаар голомтод хийдэг. Халдварын голомт гарсан тохиолдолд тухайн голомтын ойрын хавьтлуудад вакцин хийдэг. Дэлхий нийтээр дархлаажуулалтын нэгдсэн сан байдаг.
Манай улсад ийм хүрээний үүсгэгч байна гэсэн мэдээллээ өгсний дараа вакцныг тараадаг. Манай улс хүсэлтээ өгсөн.
ЭМЯ, ДЭМБ-тай хамтран захиалаад байна. " гэв.