ЭМЯ: Нийслэлийн 311 дүгээр цэцэрлэгт менингококкт халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн
ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс менингококкт халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.
ЭМЯ "Нийслэлийн нутаг дэвсгэрт менингококкт халдварын хоёр тохиолдол илэрсэн. Баянзүрх, Баянгол дүүрэгт сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд нэг нь гэртээ өөрийгөө тусгаарласан байдалтай байна. Нөгөө нь 311 дүгээр цэцэрлэгт менингококкт халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд ажиглаж байна.
Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн есөн настай хүүхдийн эндэгдэл ХӨСҮТ-д бүртгэгдээгүй. Менингококкт халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна.
Ийм олон нийтийн сүлжээнд батлагдаагүй мэдээлэл тарааж, иргэд олон нийтийг айдаст автуулахгүй байхыг хүсэж байна."гэв.
ХӨСҮТ "Налайх дүүргийн Голомт сургуулийн бага сургууль, 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн.
Менингококкын сүүлийн БГД, БЗД 2 сэжигтэй тохиолдлийн шинжилгээний хариу сүүлийн хугацаа энэ сарын 5,6-нд гарна. Эмнэлзүйн шинж тэмдэг нь харьцангуй гайгүй байна.
Цусархаг тууралтын шинж тэмдэгтэй хүүхдүүд яаралтай ирж эмнэл зүйгээрээ тууралтын шинж тэмдэг бүрээс сэжигтэй тохиолдлоо ялган бүртгэж, тандалт хийж байна.
Эмчилгээний хугацаа алдахгүй, халдварын тархалт нэмэгдүүлэхгүй зорилгоор бүх тууралтыг ХӨСҮТөвийн яаралтай тусламжид хүлээн авч байна."гэв.