Менингококкт халдвар гарсан Налайхын сургуулийн хичээлийг цахимд шилжүүлэх саналыг ЭМЯ-наас гаргалаа

2025 оны 2 сарын 01

Arslan.mn
Нийслэлийн Налайх дүүрэгт энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр менингококкт халдвар, нэн хүнд явцтай менингококкцеми үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдал оноштой эмчлэгдэж байсан бага насны хүүхэд эндсэнд юм.

Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой комисс, Эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд хамтран Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар эрсдэлийн үнэлгээг хийхэд “ӨНДӨР” эрсдэлтэй гарсан. Иймд Налайх дүүргийн халдвар гарсан боловсролын байгууллагын танхимын сургалтыг 2025.02.03-2025.02.10 хүртэл долоо хоног хаах арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналыг Эрүүл мэндийн яамнаас хүргүүлжээ.

Халдварын голомтод Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хамтарсан баг хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Менингококкт халдвар нийслэлд бүртгэгдсэнээс улбаалан Эрүүл мэндийн яам, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг харьяа эмнэлгүүдийн удирдлагуудад Менингококкт халдварын тархалт, урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллах чиглэл өглөө. 
Эрүүл мэндийн сайд 2025.01.03 өдөр Менингококкт халдвартай холбоотой албан даалгавар гаргаж, үүсгэгчийн дэд хүрээ тодорхойлох оношлуураар яаралтай хангах чиглэлийг холбогдох мэргэжлийн төв байгууллагад үүрэг болгосон билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
661512
1 эможи

Зочин
2025-02-01 22:18
зөвхөн налайх гжлтгүй улаанбаатар хотод гараад эхжлсэн бна ш дээ сайдаа одоо яаралтай карантилахнүй бол хэдэн хүүхэд бцрханы ороэд очих эсвэл тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй болохыг хэн мэдэх вээ
keyboard_arrow_up