Э.Анхбаяр: Менингококкт халдварыг таних хамгийн гол арга нь ӨНДӨР ХАЛУУРАХ, ТУУРАЛТ ГАРАХ шинж тэмдэг

2025 оны 1 сарын 31

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр болон бусад удирдлагууд Менингитийн нөхцөл байдал халдварын эмнэл зүйн талаар дараах зөвлөгөө мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр "Харамсалтай нь өнөөдөр Менингококкт халдвараар өвчилсөн гурван настай хүүхэд эндлээ. 2024 оны сүүлээр Менингитийн халдварын сэжигтэй таван тохиолдол бүртгэгдсэн. Үүний хоёр тохиолдол батлагдаж, эдгэрээд гарсан. 2025 онд хоёр тохиодол батлагдсан.

Энэ төрлийн халдвар нь хүүхдийн тууралтат халдварууд дотроос хамгийн хүнд явцтай, маш богино хугацаанд хүндэрдэг.

Арьсан дээрх өвөрмөц цусархаг тууралт, халууралт, хордлого, тархины зөөлөн бүрхүүл болон эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай өвчин. Энэ өвчний үүсгэгч нь маш өндөр хоруу чанартай. Эмнэл зүйн хамгийн анхаарахуйц шинж бол өндөр халууралт. Цонхийж, цайж халуурдаг.

Халуун бууруулах эм уугаад түр хугацаанд буурах боловч эргээд нэмэгддэг. Ингэж халуурахаас гадна дараагийн гол шинж тэмдэг нь ТУУРАЛТ. Цусархаг тууралт нь халуурч эхэлснээс хойш дунджаар 6-8 цагийн дараа бие дээр гардаг.

Тууралт биеийн доод мөчөөс эхэлж үүснэ. Тиймээс хүүхдийнхээ бүтэн биеийг шалгаж, анзаарах хэрэгтэй.

Цахилгаан Менингитийг ард иргэд ялгах нь хүндрэлтэй байдаг. Эмнэл зүйн хувьд таних хамгийн гол арга нь ӨНДӨР ХАЛУУРАХ, ТУУРАЛТ ГАРАХ шинж тэмдэг.

Халуурсан, тууралт ихэссэн үед эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаах хэрэгтэй. Хугацаа алдсанаас болж хүндэрдэг. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661505
0 эможи

OYUN
2025-02-01 12:25
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

keyboard_arrow_up