Д.Гандулам: Менингококкын халдварын үед хүүхэд 38-42 хэм хүртэл өндөр халуурч, хөлнөөс эхлэн доороос дээшээ чиглэлд ТУУРАЛТ гардаг

2025 оны 1 сарын 30

Arslan.mn

Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол нэгдүгээр сарын 29-нд бүртгэгдсэн. 

Тэгвэл УНТЭ-ийн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Гандулам дараах зөвлөгөө мэдээллийг өглөө.

Тэрбээр " МЕНИНГОКОККТ ХАЛДВАР нянгаар үүсгэгддэг бөгөөд халдвар авсан хүнд эмнэл зүйн шинж тэмдэг 24 цагийн дотор хурдан илэрч эмчилгээ хожимдвол хурдан хүндэрдэг.

Илрэх шинж тэмдгүүд:

  • 38-42 хэм хүртэл өндөр халуурах
  • Бөөлжих
  • Толгой өвдөх
  • Нойрмоглох
  • Цусархаг тууралт гарах /өвчин эхэлснээс 12 цагийн дотор хөл, гуянаас эхлэн доороос дээшээ чиглэлд ТУУРАЛТ гардаг/
  • Гэрэлд цочимтгой болох
  • Дагз хөших Таталт өгөх

Иймд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүх, өндөр халуурсан, биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661484
1 эможи

УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up