Л.Байгаль: Менингококкын халдвар авсан гурван настай хүүгийн биеийн байдал маш хүнд байгаа

2025 оны 1 сарын 30

Arslan.mn

Налайх дүүрэгт менингококкын халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус дүүргийн Онцгой комисс, Эрүүл мэндийн төвөөс өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.

Налайх дүүргийн ЭМТ-ийн дарга Л.Байгаль "Өчигдөр өглөө 8:30 маш өндөр халууралттай 3 нас 7 сартай эрэгтэй хүүхэд Налайх дүүргийн "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвд ирж үзүүлсэн. ХӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ өгснөөр 17 цагт шинжилгээний хариугаар менингит болох нь тогтоогдсон.

Хүүхэд 28-ны шөнө халуурч хоносон бөгөөд өглөө биеэр нь тууралт гарсан. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа ба хордлого ихтэй. ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд хоносон.

Мөн ойрын хавьтлын тандалт хийж үзлээ. Тухайн хүүхэд цэцэрлэгт явж байсан учраас цэцэрлэгийн ангийнх нь бүх эцэг, эхийг цуглуулж, хүүхдүүдэд шинжилгээ хийсэн. Үүнээс хоёр сэжигтэй тохиолдлыг эмнэл зүйн үзлэгээр тодорхойлсон учраас тухайн хоёр хүүхдээс дахин шинжилгээ авсан.

Мөн бусад бүх гэр бүлийн гишүүнд тандалт хийж, судалж үзээд өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д үүсгэгч тодорхойлох зургаан шинжилгээг явуулсан.

Өнөө өглөөний байдлаар сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан.

 Одоо тусгаарлалтад байгаа зургаа хүнийг гаргахаар шийдэж, зөвлөгөө өгч байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661483
0 эможи

keyboard_arrow_up