Эрүүл мэндийн сайд ХСҮТ-д ажиллаж, химийн эмчилгээний эм тасарсан асуудлыг шийдвэрлэжээ

2025 оны 1 сарын 28

Arslan.mn

Улсын хэмжээнд төвлөрсөн тусламж үйлчилгээний гол ачааллыг үүрдэг “Хавдар судлалын үндэсний төв”-өөр 7 хоногт 3800-4000 иргэн үйлчлүүлж хавдрын тусламж үйлчилгээ авч байна.

УИХ-ын намрын чуулган завсарласантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, тус яамны баг эмнэлгүүдэд товлолд хугацаанд ажиллаж эхэллээ.

Үүний хүрээнд өнөөдрөөс /2025.01.27/ эхлэн 3 хоног “Хавдар судлалын үндэсний төв”-д ажиллаж тус төвөөр үйлчлүүлж буй иргэдтэй уулзан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд үүсэж буй хүндрэл, ачаалал, асуудлуудыг шийдвэрлэж ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад үүрэг болголоо.

  • Орон нутгийн иргэд 21 хоногт 2 удаа ирж үзүүлдэг MRI CT аппаратын ачаалал их байгааг
  • Хими эмчилгээний эмийн тасарсан асуудлыг
  • Ажилчдын илүү цагийн цалин урамшууллыг
  • Эрүүл мэндийн даатгалтай холбоотой ойлголтын зөрүү зэрэг асуудлуудыг шийдвэрлэв.

Эрүүл мэндийн сайд ажил хүлээж авснаасаа хойш бусад эмнэлгүүдээс хамгийн олон удаа буюу 4 дэх удаагаа ХСҮТ-д ажиллаж байна. Энэ удаад Лхагва гараг /2025.01.29/ хүртэл ажиллана.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661423
1 эможи

зочин
2025-01-28 11:39
гарчигаа зөв болгожээ
зочин
2025-01-28 11:09
хөсүт ажилласан юм уу эсвэл хавдар судлалын үндэсний төвд ажилласан юм уу. энэ хоёрыг ялгаж чадахгүй сэтгүүлч бна уу.
keyboard_arrow_up