Ч.Уртнасан: Ханиадтай хүүхдээ хичээлд нь битгий явуул

2025 оны 1 сарын 24

Arslan.mn

ЭМЯ, ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн халдвар судлаач их эмч Ч.Уртнасан " Томуугаар өвчлөгсдийн 70 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна.

Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 78 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна.

Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд хэрэв танай хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байвал хүүхдээ тусгаарлаж, хичээлд нь явуулахгүй байх хэрэгтэй.

Ингэснээр бусад хүүхдийг мөн хамгаалах боломжтой. Хэдий амны хаалт зүүж байгаа ч тухайн бага насны хүүхдийг амны хаалтаа зөв зүүж байна уу гэдгийг хянахад маш хэцүү. Түүнчлэн бага ангийн хүүхдүүд тогтмол амны хаалт хэрэглэснээр хүчилтөрөгчийн дутагдалт орох магадлалтай" гэв.

Томуу томуу төст өвчний өвчлөлийн түвшин буурч байгаа ч хичээл эхлэхтэй холбоотой нэмэгдэх магадлалтай тул хүүхдэд тань эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байвал хичээлд нь явуулахгүй байхыг эцэг эхчүүдэд зөвлөв.

Мөн заавал маск зүүлгүүлж 2-3 цаг тутамд солих маск болон гар ариутгах шингэн, нойтон салфетка өгч явуулж байхыг зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661365
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up