Эрт илрүүлгээр ДОХ-ын дөрвөн тохиолдлыг илрүүлжээ

2025 оны 1 сарын 23

Arslan.mn

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны тавдугаар сарын 01-нээс орон даяар эхлүүлсэн. Энэ сарын 16-ны байдлаар эрт илрүүлэгт улсын хэмжээнд сая 593 мянга 838 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 47.1 хувь юм байна.

Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 509 072 буюу 38.0 хувь нь ямар нэгэн өөрчлөлтгүй харьцангуй эрүүл байсан бол 816 361 буюу 62.0 хувь нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй гарчээ.

Мөн 753 мянга 093 буюу 47.3 хувь нь 0-17 насны хүүхэд байна.

Түүнчлэн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний хугацаанд тэмбүүгийн 170 орчим, ХДХВ-ийн халдварын дөрвөн шинэ тохиолдол батлагдсаныг хяналтад авчээ.

Нийт 5797 хавдрын сэжигтэй хүний 371-д нь хорт хавдар шинээр оношлогдсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661334
0 эможи

keyboard_arrow_up