Өвөрхангай аймаг ангиографийн аппаратын тусламжтайгаар шинэ эмчилгээ, оношилгоог нэвтрүүлжээ

2025 оны 1 сарын 22

Arslan.mn

Өвөрхангай аймгийн БОЭТ-д улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ангиографийн аппаратыг суурилуулан мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэснээр нийт 298 хүнд судсан дотуурх оношилгоо, эмчилгээг хийжээ.

2024 онд Үндэсний багтай хамтран “Snuff box” хүрцээр судсан дотуурх эмчилгээ, оношилгоог хийсэн нь Монгол улсад анхны тохиолдол болсон ба тархины артери, венийн цүлхэнтэй цоргыг судсан дотроос цавуугаар бөглөх үечилсэн мэс засал, тархины цочмог цус харвалтын үед судасны агчил тавиулах эмчилгээ зэргийг шинээр нэвтрүүлжээ.

Иргэд ангиографийн оношилгоо, эмчилгээ, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг орон нутагтаа авдаг болсноор санхүү болоод цаг хугацааг хэмнэж, зүрх судасны шалтгаант нас баралт сүүлийн гурван жилийн байдлаар буурсан үзүүлэлттэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661307
0 эможи

keyboard_arrow_up