IV сараас эхлэн иргэд 15,840 төгрөгийг ЭМД-д төлнө

2025 оны 1 сарын 22

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан Засгийн газар шинэчлэн баталдаг. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг болж буй. Иймд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ үүний хоёр хувиар тооцогдон шинэчлэгджээ. Тодруулбал 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд эрүүл мэндийн даатгалд сар бүр 15,840 төгрөг төлөх юм.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх иргэд:

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн
  • Малчин
  • Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч.

Харин төрөөс хариуцан төлөх иргэд гэдэгт 0-18 насны хүүхэд тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн хүүхдээ хоёр нас хүртэл, ихэр хүүхэдтэй бол гурван нас хүртэл нь өсгөн бойжуулж буй эх эсвэл эцэг хугацаат цэргийн алба хаагч ял эдэлж байгаа ялтан хамаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661304
0 эможи

keyboard_arrow_up