Хүүхдүүдийн 5-6 шүдийг Шүд, эрүү нүүрний төвд үнэгүй эмчилнэ

2025 оны 1 сарын 10

Arslan.mn

Шүд, эрүү нүүрний төвийн насанд хүрэгчдийн үзлэгийн тоо буурчээ. Энэ нь насанд хүрэгчдэд эрүүл мэндийн даатгал хамаарахгүй буюу төлбөртэй үзлэг хийдэг болсонтой холбоотой юм байна.

Өмнө нь насанд хүрсэн иргэн жилд 3 шүд, хүүхэд мөн 3 шүд үнэ төлбөргүй эмчлүүлдэг байв. Харин одоо

  • 0-6 насны хүүхдийн таван шүд,

  • 7-18 настнуудын 6 шүд,

  • жирэмсний хяналтад байгаа иргэний бүх шүдийг Эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй эмчилнэ. Харин 18-аас дээш насныхны шүдийг нь төлбөргүй эмчлэх боломжгүй болсон байна. 

Энэ талаар Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Эрдэнэсайхан "Манай төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн 70-80 хувь нь бага насныхан байдаг. Тиймээс хүүхдүүд рүү чиглэсэн үйлчилгээ нэмэгдсэн. Нэг хүүхдийн аманд ойролцоогоор 5-6 цооролтой шүд байгаа нь эрт илрүүлгийн үзлэгээр тогтоогдсон. Өмнө нь гурван шүд эмчилдэг байхад хүүхдийн гурван шүдийг эмчлээд, гурав нь үлдчихээд байдаг байсан" гэв. 

Эх сурвалж: Eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661095
1 эможи

keyboard_arrow_up