АНУ-аас Монгол Улсад 2000 эмнэлгийн хэрэгсэл хандивлав

2025 оны 1 сарын 09

Arslan.mn

АНУ-аас Монгол Улсад томуу төст өвчнийг даван туулахад зориулан 2000 эмнэлгийн хэрэгсэл хандивлав.

Монгол Улсад томуу болон томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор АНУ-ын Иргэний Цэргийн Харилцааны Баг болон АНУ-ын Элчин сайдын яам Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд 2000 ширхэг пульсоксиметр хандивлалаа. Энэхүү оксиметр нь эмч, сувилагчдад өвчтөнүүдийн байдалд түргэн үнэлгээ хийж, ангилан ялгахад шаардлагатай чухал багаж бөгөөд Улаанбаатар хотын эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн энэ үед онцгой ач холбогдолтой юм.

Эрүүл мэндийн яамны Санхүүгийн газрын дарга Э.Мөнхсүх “Эрүүл мэндийн яам АНУ-ын Элчин сайдын яам болон Цэргийн Иргэний Дэмжлэгийн Албанд энэхүү чухал хяналтын тоног төхөөрөмжийг хандивласан явдалд талархал илэрхийлье. Эдгээр пульсоксиметр нь Улаанбаатар болон хөдөө орон нутгийн эмнэлгийн эмч, сувилагчдад энэ томуугийн улиралд Монгол иргэдэд илүү сайн тусламж үзүүлэхэд туслах болно.” гэв.

Хандивласан оксиметрийг Эрүүл мэндийн яамнаас Улаанбаатар хот болон ойролцоох өвчтөнүүдийн ачаалал ихтэй нийтийн эмнэлгүүдэд хуваарилах юм. Энэхүү багаж хэрэгсэл нь томуу болон амьсгалын замын вирусийн өвчтөнүүдэд эмчилгээ үзүүлэхэд чухал үүрэгтэйгээс гадна бусад өвчнийг эмчлэх Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна.

Arslan.mn

АНУ гурав дахь хөрш болох Монгол Улстай үргэлж хамт байж, дэмжсээр ирсэн бөгөөд энэхүү хандив нь өвлийн томуу төст өвчний улиралд Монгол иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулж, эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг хөнгөвчлөхөд тусална гэдэгт итгэлтэй байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661068
0 эможи

keyboard_arrow_up