ГССҮТ-ийн гэмтлийн мэс заслын тасгийг ИЖ БҮРЭН ЗАСВАРЛАЖ, ашиглалтад орууллаа

2024 оны 12 сарын 18

Arslan.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийг үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тохируулан иж бүрэн засвар хийж, ашиглалтад орууллаа.

Төвийн хоёрдугаар давхарт байрлах тус тасгийн өрөө бүрт гүйдэг хаалга, хөргөлтийн систем, интернет сүлжээ, 180 градус эргэдэг орны гэрэл, цахилгаан залгуур, дуут дохиолол бүхий утаа мэдрэгчийг суурилуулж, дуу чимээнээс тусгаарлах эмнэлгийн зориулалттай эко хавтангаар ханыг засварласан байна.

Түүнчлэн эмч нарын өрөөг тасгаас бүрэн тусгаарлаж, орны тоог нэмэгдүүлсэн бөгөөд Сувилагчийн пост болон эм тарианы хэсгийг нэг байрлалд тохижуулж, ажилчдын амралтын өрөөг хэрэгцээт тавилга хэрэгслээр ханган ая тухтай байдлыг бүрдүүлжээ.

Үүний зэрэгцээ Яаралтай тусламжийн тасгаас шууд ирсэн үйлчлүүлэгчийг Асаргааны өрөөнд хүлээн авч, шаардлагатай тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх бүрэн боломжтой болсон байна.

Arslan.mn

Тус тасгийн цэвэр болон бохир усны хэвтээ шугам, цахилгааны бүх төрлийн утас, монтаж тоноглолыг шинэчилж, нийтийн эзэмшлийн талбай буюу коридорт эрчим хүчний хэмнэлт бүхий дөрвөн шатлалт гэрлийн унтраалга, галын дохиоллын систем, аваарын гарц зэргийг хийсэн аж.

Хавсарсан гэмтлийн мэс заслын тасаг нь нийт 32 ортой бөгөөд хүчилтөрөгчийн аппаратын холболттой орыг 2 өрөөнд байрлуулж, сайжруулсан нөхцөлтэй долоон өрөөнд ариун цэврийн өрөөг шинээр бий болгосон төдийгүй нийтийн ариун цэврийн өрөөг иж бүрэн тохижуулж өгчээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660748
1 эможи

keyboard_arrow_up