Н.Эрдэнэхүү: Монголчууд “юм бүтээе“ гэхээсээ илүү “эндээс яаж ашиг унагах вэ“ гэдэг сэтгэлгээтэй болж өөрчлөгдсөн

2024 оны 12 сарын 16

Arslan.mn

Нийт хавдрын 20% нь гадна орчны бохирдлын нөлөөнөөс болж үүсэж байна гэдгийг  ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү хэлэв.

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдол буурсангүй. Хавдрын өвчлөл, амьсгалын замын өвчин ч, ургийн эндэгдэл ч буурсангүй. Энэ асуудал бол агаарын бохирдолтой холбоотой үүсэх магадлал маш өндөр байдаг.

Дахиж зуух тавиад агаарын бохирдол буурна гэдэгт итгэхгүй байна. Өнгөрсөн хугацаанд энэ төр засаг эрдэмтдээ сонсоогүй, зүгээр улс төрийн шийдвэр л гаргадаг байсан. Тиймээс ч утаа ингэж үргэлжилж байгаа.

90-д оноос хойш бид наймаачид болж хувирсан. Сүүлд эндээс хараад байхад Монголчууд "юм бүтээе" гэхээсээ илүү "эндээс яаж ашиг унагах вэ" гэдэг сэтгэлгээтэй болж өөрчлөгдсөн. Энэ сэтгэлгээ явсаар байгаад агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдалд хүргэчихэв үү гэж хардаг. Утаанаас илүү бид бүгд наймаачид болж хувирч байгаа нь эмгэнэл болчихоод байна." гэв.

Мэдээллийг Bloomberegtv.mn шууд дамжуулан хүргэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660679
1 эможи

Зочид
2024-12-19 06:16
Н.Эрдэнэхүү эмч Монголын амьдралын үнэн зөвийг шударгаар хэлсэн байна. Зөв зүйл хэлэхээр яадаг юм бол доо.
зочин
2024-12-17 13:30
Эрдэнэхүү эмч яг л үнэнийг хэлжээ.
keyboard_arrow_up