ХӨСҮТ: Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь УУШГИНЫ ХАТГАЛГАА, гуурсан хоолойн үрэвсэлтэй байна

2024 оны 12 сарын 16

Arslan.mn

Томуу, томуу төст өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

"Вирус судлалын тандалтаар 67.6 хувьд нь амьсгалын замын синцитиаль вирус, 16.9 хувьд нь томуугийн "H1N1" вирус, 15.5 хувьд нь "SARS-Cov-2" вирус илэрсэн. Нийт өвчлөгсдийн 80.5 хувийг 0-15 насныхан эзэлж байна. Үүний 44.7 хувь нь 0-5 насны хүүхэд байгаа юм.

Илрэх эмнэлзүйн шинж тэмдгүүдийн тухайд:

  • Халуурах
  • Ханиалгах
  • Хоолой сөөх
  • Хамраас шингэн нус гоожих
  • Толгой, булчин өвдөх
  • Бие сульдах
  • Бөөлжих, суулгах шинж тэмдгүүд байна.

Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дунд уушгины хатгалгаа, 0-6 сар гуурсан хоолойн үрэвсэл зэрэг давамгай байна.

Эмнэлгээс хэвтээд гарсан хүүхдүүд 1-2 хоноод л дахиад вирусийн халдварт өртөх нь их байна. " гэдгийг дурдлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
660672
1 эможи

keyboard_arrow_up