Өнгөрсөн 24 цагт түргэн тусламж эмч нар хамгийн их буюу 2138 дуудлагад үйлчилжээ

2024 оны 12 сарын 16

Arslan.mn

Өчигдөр нийслэлийн хэмжээнд хамгийн их дуудлага хүлээн авсан өдөр болжээ.

Тодруулбал, 2024.12.15-ны өдрийн 08:00 цагаас 16-ны өдрийн 08:00 цаг хүртэл Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд нийт 2138 дуудлагад үйлчилсэн нь хамгийн их дуудлагатай өдөр байжээ. Энэ нь өмнөх жилийн энэ өдөртэй харьцуулахад 69,8%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг газар дээр нь болон эмнэлэгт хүртэл түргэн шуурхай хүргэн 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа эмч, жолооч, оператор, ахлах эмч нартаа баярлалаа гэв.

Иргэд та бүхэн өвчлөлөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндээ хамгаалаарай.

Мөн түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгөн замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660669
0 эможи

keyboard_arrow_up