Томуугийн дэгдэлт гуравдугаар III түвшинд ШИЛЖСЭН байна

2024 оны 12 сарын 13

Arslan.mn

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Томуугийн 49 дүгээр долоо хоногийн мэдээгээр улсын хэмжээнд томуугийн өвчлөл алаг цоог дэгдэлтийн түвшинд буюу дэгдэлтийн гуравдугаар түвшинд шилжсэн аж.

Аймгуудын өвчлөлийг авч үзвэл идэвхжилийн буюу хоёрдугаар түвшинд зургаан аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд 12, аймгийн хэмжээний дэгдэлтэд гурван аймаг буюу Дархан-Уул, Дорноговь, Сүхбаатар аймгууд байна.

Аймгийн хэмжээний дэгдэлт гэдэг нь өвчлөлийн түвшин өндөр гуравдугар түвшинд шилжсэнийг харуулж байгаа аж. 

Мөн хүүхэд эмнэлэгт хэвтсэн үед эцэг эхийн гаргадаг нэг алдаа нь эргэлтээр маш их сахар агуулсан чихэр, ундаа зэргийг авчирдаг. Ер нь хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа нөхцөлд тухайн эмнэлгийн тасаг, хоолзүйч ажилладаг. Эмнэлгээс өгдөг хоолонд хүүхэд хангалттай цаддаг. Заавал эргэлтээр юм авах шаардлагагүй. Хэрэв онцгой нөхцөлд гэрээс хоол авахаар бол тэрхүү хоолонд сонгино, сармис хийх хэрэггүй. Жимснээс шар өнгөтэй жимсийг хориглодог. Шар өнгийн жимс нь харшил сэдрээх нь өндөр байдаг. Түүнчлэн хатгалгаатай хүүхдийн дэргэд янжуур тамхи, электрон тамхийг татахгүй байх хэрэгтэй. Хурц үнэрээс зайлсхийх дэглэмийг баримтлах нь маш чухал гэдгийг ХӨСҮТ-ийн зөвлөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660656
1 эможи

Tsog Bayasgalan
2024-12-15 20:49
Малнуудаа крантийллаач.Та нар өөрсдөө хүүхэдгүй малнууд уу.Та нарын хүүхэд ингэж авсан бол яаж сүржигнэж байх бол доо
keyboard_arrow_up