УГТЭ: Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үнэгүй мэс засал хийж байна

2024 оны 12 сарын 11

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлэгт энэ оны арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн зүрхний мэс засалч Ким Вүүн Хан профессороор ахлуулсан зочин профессорын баг хүрэлцэн иржээ.

Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмч эмнэлгийн мэргэжилтнээ ажлын байранд нь сургаж чадавхжуулах чиглэлээр БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эмнэлэг, "JW LEE" Даяаршлын анагаах ухааны төвтэй хамтран ажиллах гэрээг 2013 оноос эхлэж байгуулан 11 жилдээ үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын багтай хамтран ажлын байрны мэс засал сургалт зохион байгуулж, зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажиг оношлогдсон бага насны хүүхдүүдэд хамтарсан багаар мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа юм.

Энэ удаагийн зочин профессорын багийн үйл ажиллагаагаар бага насны хүүхдийн зүрхний төрөлхийн хавсарсан, хүнд гажиг бүхий эмгэгүүдийг төгс засах мэс засал болон зүрхний хавхлагын төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд насанд хүрсэн хойно нь ч хавхлагын үйл ажиллагаа нь удаан хугацааны туршид хэвийн хадгалагдах мэс заслын аргуудад дотоодын эмч мэргэжилтний багийг чадавхжуулж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой болж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660611
1 эможи

УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up