Л.БАТТӨР: Агаарын бохирдол зүрх судас,ТОМУУГ УЛАМ ХҮНДРЭХЭД нөлөөлж байна

2024 оны 12 сарын 11

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2024.12.11/ ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр "Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр амбулаторит суурилсан тандалтын нэгжүүдэд нийт 277.320 хүн хандаж тусламж үйлчилгээ авсан. Үүнээс 21.367 буюу 7.7 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байна. Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдийн мэдээллээр 9643 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 3087 нь буюу 32 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчний хүндрэл гэсэн үг.

Энэ тооны хамгийн гол үзүүлэлт нь өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад 10 хувиар илүү байна.

Мөн нийт өвчлөгсдийн 47.1 хувь нь, амьсгалын замын цочмог хүнд халдварын 72 хувийг тав хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Энэ хүндрэлээр өвдөж байгаа бүлэг нь тав хүртэлх насны хүүхдүүд байна. Таван хүн тутмын нэг нь хүүхдүүд байна гэсэн үг. Энийг өнгөрсөн долоо хоногийн мэдээтэй харьцуулахад 8.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан. 

Агаарын бохирдол зүрх судас, томууг улам хүндрүүлж, өвчлөл хүндрэхэд нөлөөлж байна. Манай улсад гадаад болон дотоод орчны агаарын бохирдол их байна." гэв. 

Мөн олон хүн цугласан арга хэмжээг аль болох бага зохион байгуулах, олуулаа цугласан бол амны хаалт зүүх, гэр ажилдаа HEPA шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч ашиглахыг зөвлөв.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660605
0 эможи

keyboard_arrow_up