Б.ХУЛАНГОО: Монос Хүнс ХК өөрсдийн “ИТГЭМЖЛЭГДСЭН“ лабораторид бүтээгдэхүүнээ шинжилж, экспортод гаргадаг
2024 оны 12 сарын 04
Монос Хүнс ХК-ий Чанарын хяналтын лабораторийн эрхлэгч Б.Хулангоо:
Манай байгууллага иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжсэн хүнс үйлдвэрлэж, дотооддоо нийлүүлэхээс гадна гадны улс орнуудад экспортолдог. Тиймээс дотоод хяналтын лабораторид маш өндөр шалгуурууд тавигддаг. Тиймээс энэ тал дээр бид анхаарч ажилладаг. Бид 2021 онд Үндэсний итгэмжлэлийн төвөөс анхны итгэмжлэлээ авч байсан бол өнөөдөр давтан Итгэмжлэлээ авч байна. Үндэсний Итгэмжлэлийн төвөөс итгэмжлэлээ гардаж авснаар манай байгууллагын бүтээгдэхүүнүүд чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдэж байгаа гэдгийг нотолж байгаагийн нэг илрэл юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660497
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс