ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын эмч нар өвдөгний тойгны төрөлхийн мултралыг дурангийн аргаар засах эмчилгээг нэвтрүүллээ

2024 оны 12 сарын 02

Arslan.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон Монголд анх удаа зүүн өвдөгний төрөлхийн тойгны мултралыг дурангийн аргаар засах мэс заслыг амжилттай хийлээ.

Тус баг бүрэлдэхүүнд Хүүхдийн мэс заслын тасгийн их эмч Д.Бат-Эрдэнэ, Д.Оюунжаргал, Х.Ганзориг, Н.Нямсүрэн болон Мэс засал, мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Б.Батцэцэг, мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Цэцгээ, мэс заслын сувилагч Б.Ганжаргал, М.Дуламсүрэн, Ү.Пэрмаа нар багтсан байна.

Хүүхдийн гэмтэл согогийн нийгэмлэгийн эмч нарын хувьд уг эмчилгээний шинэ технологийг тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр төрөлхийн болон олдмол согог засах мэс заслын арга улам боловсронгуй болж, хөнөөл багатай, үр дүнтэй, үйлчлүүлэгчдэд зовиур шаналал багатай, эдгэрэлтийн явц богино байх зэрэг олон давуу талтай юм.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660453
0 эможи

keyboard_arrow_up