Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байгууллагаар III эмнэлгийг шалгаруулжээ
2024 оны 12 сарын 01
Улсын гуравдугаар төв эмнэлгийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага”-аар шалгаруулжээ.
Тодруулбал, тус эмнэлгийн хамт олныг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих чиглэлээр эрүүл мэндийн салбарт бүтээлч санаачилгыг өрнүүлж, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлж буй гэж үзэн цом, өргөмжлөл гардуулсан байна.
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь жил бүрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх, орчин нөхцөлөө сайжруулахаар олон ажлыг тусган хэрэгжүүлэн ажилладаг аж.
Сүүлийн 3 жилд энэхүү номинацид нэр дэвшиж байгаа бөгөөд 2022, 2024 онуудад шилдэг эрүүл мэндийн байгууллагаар шалгарч буй юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660421
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс