Өнгөрсөн онд 344 хүн хөхний хорт хавдраар оношлогджээ

2024 оны 11 сарын 27

Arslan.mn

Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр 2023 оны байдлаар хөхний хорт хавдраар улсын хэмжээнд 2438 хүн оношлогдоод байна. Үүнээс 2023 онд 344 хүн шинээр оношлогджээ.

Улсын хэмжээнд 2019-2023 онд хөхний хорт хавдрын улмаас 488 хүн нас барсан байна. 

Сарын тэмдэг дууссанаас хойш 7 хоногийн дараа (цэвэршсэн бол сарын аль нэг өдрийг сонгон) сар бүр тогтмол хөхөө шалгаж хэвшээрэй.

1. Бүсэлхий хүртлээ нүцгэлээд толины өмнө зогсоод биеэ суллан 2 хөхийг ажиглана.

2. Хоёр гараа дээш доош хөдөлгөж эгц урд, баруун, зүүн тал, баруун хажуу, зүүн хажуу талаас нь анхааралтай ажиглана.

3. Хурууны өндгөөр хөхний толгойноос эхлэн тойрог байдлаар хөхийг тэмтрэх

4. Хурууны өндгөөр хөхний толгойноос гадагш чиглэлтэй цацраг байдлаар тэмтрэх

5. Гарын алгаар хөхийг дээрээс доош, доороос дээш чиглэлд шулуун шугамаар тэмтрэх

Анхаарах зүйлс: Баруун, зүүн хөхөнд хэлбэрийн өөрчлөлт байгаа эсэхийг шалгана. Хөхний арьсанд хонхойлт, татагдалт, хаван, улайлт, хөхний толгойноос хэвийн бус шүүрэл (цус, идээ) ялгарч байгаа эсэхийг шалгана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660374
0 эможи

keyboard_arrow_up