УГТЭ “Шилдэг“ технологи нэвтрүүлэгч эмнэлгийн байгууллагаар шалгарлаа

2024 оны 11 сарын 21

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлэг "Шилдэг" технологи нэвтрүүлэгч эмнэлгийн байгууллагаар шалгарчээ. Эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрсэн эмчилгээ оношилгооны дэвшилтэт технологи, арга аргачлал, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгын хүрээнд 2024 оны аравдугаар сарын 4-6 өдрүүдэд зохион байгуулсан “Эрүүл мэндийн технологи-Олон улсын экспо -2024” үзэсгэлэнд тус эмнэлэг 2023-2024 онд өөрийн эмнэлгийн мэдрэлийн мэс засал, зүрх судасны мэс засал, зүрхний хэм судлал, тархины судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлд шинээр нэвтрүүлсэн нийт долоон технологийг танилцуулж амжилттай оролцсон байна.

Тус эмнэлэг энэ удаагийн “Эрүүл мэндийн технологи-2024” үзэсгэлэнгээс Мэдрэлийн мэс заслын багийн 2024 онд нэвтрүүлсэн “Тэнэгч мэдрэл цочроох суулгацын мэс засал”- технологиор “Шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллага”-аар шалгарчээ.  Энэ жилийн арга хэмжээнд улсын болон хувийн 13 эмнэлэг, эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгч 50 байгууллага, БНСУ, БНХАУ-ын эрүүл мэндийн байгууллага, нийт 70 гаруй байгууллага оролцжээ.

Дашрамд дурдахад тус эмнэлэг нь Эрүүл мэндийн шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллагаар ийнхүү найм дахь удаагаа шалгарч байна. Өмнө нь 2016, 2018, 2019, 2021, 2022, 2023 онуудад дараалан шалгарч байсан билээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660259
0 эможи

keyboard_arrow_up