Т.МӨНХСАЙХАН: Нянгийн тэвсэржилт зөвхөн эрүүл мэндийн салбарынхны ярих асуудал биш. Хамтын ажиллагаа чухал

2024 оны 11 сарын 18

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2015 оноос хойш жил бүрийн 11 дүгээр сард “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн долоон хоногийг зохион байгуулж ирсэн. 

Тэгвэл энэ онд Эрүүл мэндийн яам, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ДЭМБ хамтран “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” аяныг “Мэдлэг олгоё. Нөлөөлье. Яг одоо” уриатайгаар зохион байгуулж байна. 

Тус аяныг нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Соккоро Эскатанте, УНТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Баярмаа болон УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо. 

Arslan.mn

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” долоо хоногийн хүрээнд нянгийн тэвсэржилт иргэдэд ямар хор хөнөөл учруулж байгаа, иргэдийн энэ төрлийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хэрхэн сэргийлэх, бодлогын өөрчлөлт хийхийг уриалах, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг сануулах зорилгоор зохион байгуулдаг. Нянгийн тэвсэржилт нь зөвхөн эрүүл мэндийн салбарынхны ярих асуудал биш болсон. Бид ХХААХҮЯ, БОАЖЯ-тай хамтран ажиллаж байгаа талаар энэ үеэр онцоллоо. 

Arslan.mn

УНТЭ-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа: 

“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” аяныг дэлхий дахинд нэгэн өдөр эхлүүлж, долоо хоногийн турш энэ төрлийн мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэж ажилладаг. 2024 онд УНТЭ нь тус үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, өнөөдөр ийнхүү нээлтээ хийлээ. Тус үйл ажиллагааны хүрээнд эмийн тэсвэржилтийг бууруулах, эмийн тэсвэржилтийн талаарх сургалтыг эмч нарт зориулж зохион байгуулна. 
УНТЭ-ээс бичил биед тэсвэртэй нянг бууруулахын тулд эмч нарт зориулсан сургалт хийх, антибиотекийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, олон эмэнд тэсвэртэй өвчтөнүүдийг тусгаарлан эмчлэх зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлдэг. 

Arslan.mn

Бичил биетэн гэдэг нь нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хэлдэг бөгөөд тэдгээрийг урстах эсвэл үржил хөгжлийг нь сааруулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм гэдэг. Харин өвчин үүсгэгч нян, бичил биетэнд дасал болж эмчилгээ үр дүнгүй болохыг бичил биетний тэсвэржилт хэмээдэг. 
Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм. Мөн малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, газар тариаланд хяналтгүй хэрэглэснээр бичил биетний тэсвэржилтийн тархалтыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байгааг мэргэжилтнүүд тодотгов.

Arslan.mn

Монголчууд бид антибиотикийн хэрэглээ хамгийн өндөр улсуудын тоонд орж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тайланд дурдсан байна. Түүнээс гадна мал эмнэлгийн салбарт болон газар тариаланд хэрэглэж байгаа ББЭЭ-ийн хэрэглээний хяналтын тогтолцоо бэхжээгүй, зохистой хэрэглээ төлөвшөөгүй байна. 
Тиймээс бид бичил биетний тэсвэржилт үүсгэхээс сэргийлж малын гаралтай бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Үүний тулд:

  • Малчид, фермерүүд өөрсдөө малдаа антибиотик эм тариа, ивомек, керолин, туулгалтын бодис зэргийг дур мэдэн хэрэглэхгүй байж, мал эмнэлгийн үйлчилгээг малын эмчээр хийлгэдэг байх;
  • Малын биеэс эм тариа бүрэн гадагшлах хугацааг  хүлээж цэвэр мах, сүүгээр хүн арддаа нийлүүлж хэвших;
  • Малын эмч нар бичил биетний тэсвэржилт үүсгэдэг эмийг жороор олгодог болох, малчид, иргэдэд энэ чиглэлийн мэдлэг олгох, мэдээлэл сурталчилгааг олон нийтэд тогтмол түгээж байх зэрэг нь чухал асуудал болж байна;
  • ББЭЭ-ийн зохистой хэрэглээг дэмжих бодлогыг тодорхойлж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, ББЭЭ-ийн хэрэглээний хяналтын стратеги боловсруулж, “Нэг эрүүл мэнд” бодлого концепцын хүрээнд эрүүл мэнд, мал эмнэлэг, газар тариалангийн салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах;
  • Эрүүл мэнд, мал эмнэлэг, газар тариалангийн салбарт зохистой дадлуудыг нэвтрүүлэх замаар ББЭЭ-ийн хэрэглээг багасгах;
  • Бичил биетний эм бэлдмэлийн зохистой хэрэглээний талаарх бүх нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах, тэдний хандлагыг өөрчлөх;
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл, ахуйн хэрэглээний бохир усны хаягдал зэрэг бичил биетний үлдэгдэл агуулагддаг хог хаягдлыг бүрэн боловсруулж, хүрээлэн буй орчинд тархах, хөрс, ус бохирдохоос хамгаалах зэрэг болно.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660194
1 эможи

keyboard_arrow_up