ТАЛБАРЫН ТАРХВАР СУДЛАЛ-АНХАН ШАТНЫ СУРГАЛТЫН 2024 ОНЫ II ЭЭЛЖ ЭХЭЛЛЭЭ
Талбарын тархвар судлал-Анхан шатны сургалт нь нийгмийн эрүүл мэндийн тандалт, шуурхай хариу арга хэмжээний салшгүй хэсэг болон бэхжиж, эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед учрах аюулыг тандах, хариу арга хэмжээ авах, хянах гол чадавхи болсон хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах зорилготой юм.
Энэ удаагийн сургалт нь Монгол Улсын цар тахлын сангийн санхүүжилтээр зохион байгуулагдаж буй үйл ажиллагаа гэдгээрээ онцлогтой.
Тус сургалт нь 2 сарын хугацаанд үргэлжлэх ба танхимын сургалт болон ажлын байран дээрх дадлага ажил хийж үр дүнг танилцуулна.
Энэхүү сургалтад Налайх дүүргийн ЭМТ болон Архангай, Баянхонгор, Булган, Баянөлгий, Говь-Алтай, Дархан-уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Увс аймгийн ЭМГ-ын 15 тархвар судлаач, эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.