Ж.Оджаргалын “Интермэд“ эмнэлэг 10 сарын 27-ноос өмнө үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг алдсан ч НУУН ДАРАГДУУЛСАН байжээ

2024 оны 11 сарын 12

Arslan.mn

Эдгээр өдрүүдэд "Intermed Hospital Mongolia"-г  Москвад төвтэй "SpaceBears" бүлгэм хакердаж, бүх өвчтөнүүдийн хувийн мэдээлэл, утасны дугаар, эмнэлгийн дата зэрэг чухал мэдээллүүдийг хулгайлсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, "Space Bears" хакерын бүлэглэл "Intermed Hospital Mongolia" хакердсан гэдгээ мэдэгдсэн тухай Цахим аюулгүй байдлын менежмент, заналхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг HACKMANAC мэдээлсэн.

Мөн news.mn мэдээллийн сайтад дурдсанаар 230 мянга гаруй өвчтөний мэдээлэл ил болж, өвчтөнүүдийн хувийн мэдээлэл, утасны дугаар, эмнэлгийн дата зэрэг чухал мэдээллүүдийг хулгайлсан байж болзошгүй байна гэжээ. 

Түүнчлэн тус эмнэлгийн сайт руу нэвтрэх боломжгүй, алдаа зааж байгаа юм.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Иргэдээс ирсэн мэдээллээр Интермэд эмнэлэг 10 сарын 27-ноос өмнө үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг алдсан байж болзошгүй байна. Гэтэл Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулиар хэрэв "Интермед" эмнэлэг хүний эмзэг мэдээллийг алдсан бол тухайн иргэнд нэн даруй мэдэгдэх, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй ч үүнийгээ зөрчсөн байна.

Зөвхөн цахим орчинд энэ талаар мэдээлэл гарсны дараа л эмнэлгийн зүгээс бодит байдлыг үгүйсгэсэн мэдэгдэл гаргах төдийхөн байгаа нь харамсалтай байна. Тус эмнэлэгийн удирдлагад хуулийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар мэдээлэл авахаар хандлаа." гэжээ.

Харин өчигдөр "Интермед" эмнэлгийн зүгээс дээрх мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд, "Интермед эмнэлэг цахим халдлагад өртсөний улмаас системийн үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдал үүссэнд хүлцэл өчиж байна" гэж бодит байдлыг нуун дарагдуулан үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн юм.

230,000 үйлчлүүлэгч нарынхаа мэдээллийг алдсан ч нуун дарагдуулсан Ж.Оджаргалын “Интермэд“ эмнэлгийн энэ асуудалд ХЭН ХАРИУЦЛАГА хүлээх вэ...

Дашрамд дурдахад, “Интермед” эмнэлгийг “М Си Эс”-ийн Ж.Оджаргал, “Шунхлай” группийн П.Батсайхан нар эзэмшдэг. Тодруулбал, “Интермед” эмнэлгийг “Интернэйшнл медикал сентер” ХХК эзэмшдэг. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660077
1 эможи

Зочин
2024-11-12 11:20
Ter ih tulbur humuusees avch baij uvchtunii data nuutslal ntr dee anhaarahad yaadag bainaa. Emch nar ni bol ineedtei baga tsalin avdag yum bnlee
keyboard_arrow_up