Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн “Хүүхдийн амбулаторийг“ буцалтгүй тусламжаар барьж, хүлээлгэн өглөө
2024 оны 10 сарын 30
БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан нь Монгол Улсын “Хангарьд хөгжлийн төв” ТББ-тай хамтран Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн амбулаторийг буцалтгүй тусламжаар барьж, хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.
Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Энхтайван хөгжлийн сангийн Нарийн бичгийн дарга Луй Зен Зон болон бусад албаны хүмүүс оролцлоо.
БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан нь “Хангарьд хөгжлийн төв” ТББ-тай хамтран 2015 оноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах болон боловсролын салбарын хүртээмжийг сайжруулах чиглэлд хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлээд байна.
Тодруулбал,
- 2015 онд Чингэлтэй дүүрэгт хүүхдийн амбулатори,
- 2017 онд Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
- 2018 онд Баянзүрх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
- 2019 онд Хан-Уул дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
- 2020 онд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
- 2023 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Хүүхдийн хавдрын эрт илрүүлгийн төв,
- 2016 онд Төв аймагт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хүүхдийн цэцэрлэгийг БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар барьж, ашиглалтад оруусан юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн эмнэлгийг барихаас гадна нэн шаардлагатай байгаа бүхий л тоног төхөөрөмжөөр хангах, эмч мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах цогц арга хэмжээг зохион байгуулдаг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









1
659875
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс