“Хүнсний аюулгүй байдалд төрийн байгууллагуудын оролцоо, анхаарах асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

2024 оны 10 сарын 29

 Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нян, хими болон хүнд металлаас үүдэлтэй хоол хүнсээр дамжих халдварт болон халдварт бус 200 гаруй өвчин бүртгэгдэж, жил бүр 600 сая хүн өвдсөнөөс 56 сая нь нас барсан, чанарын шаардлага хангаагүй, бохирлогдсон хоол хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалж 33 сая хүний эрүүл мэнд хохирч байгааг мэдээлжээ.

Манай улсад сүүлийн 5 жилийн дунджаар хоол хүнсээр дамжих халдварын 209 тохиолдол (10.000 хүн амд 0.6), 2024 оны эхний 9 сарын байдлаар 18 удаагийн дэгдэлт бүртгэгдсэн байна.  

Иймээс хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, хэрэгжүүлж буй хяналт, тандалтууд, байгууллага хооронд мэдээлэл солилцох байдал, олон улсын хүнсний аюулгүй байдлын сүлжээнд нэгдэх болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх зорилготой "ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРОЛЦОО, АНХААРАХ АСУУДЛУУД” сэдэвт салбар хоорондын хэлэлцүүлэг болж байна. 

Тус хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААБ-ын төслийн зохицуулагч, Д.Батчулуун, ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцож байна. 

Arslan.mn

Хэлэлцүүлгийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр хэлсэн үгэндээ "Хүнсний эрүүл, аюулгүй байдал бол хамгийн чухал асуудал. ЭМЯ энэ асуудлыг дангаар шийдэх ямар ч боломжгүй юм. Тиймээс салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь хамгийн чухал. Хэлэлцүүлэгт маш олон байгууллагууд оролцож байгаа учраас хурлын үеэр олон зөвлөмж, төлөвлөгөө гарах юм. Монгол Улсад хоол хүнсний буруу хэрэглээ бусад зүйлээс үүдэлтэйгээр үүсч болзошгүй хавдрын өвчлөл байсаар байгаа нь бид хүнсний аюулгүй байдалдаа цаашид ч анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна. Бидэнд тоног төхөөрөмж, лабораториуд байна. Тэгэхдээ энэ лабораториуд тогтвортой үйл ажиллагаагаа явуулах нь ховор. Тиймээс бид судалгаа, энэ төрлийн үйл ажиллагаагаа л сайжруулах хэрэгтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч "Эрүүл хүнс" хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа бол Монгол Улсын Засгийн газраас мөн энэ тал дээр анхаарал хандуулж олон ажлыг хийж, хэрэгжүүлж байна." гэдгийг онцоллоо.  

Arslan.mnХэлэлцүүлгийг зохион байгуулснаар 

  1. Хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, салбар хоорондын хамтын ажиллагаа, авч хэрэгжүүлэх  арга хэмжээний зөвлөмж гарна.
  2. Хүнсний аюулгүй байдлыг хангах салбар хоорондын тандалтын төлөвлөгөө (богино, дунд, уртхугацааны)-г хэлэлцүүлж бэлэн болгоно. 
  3. Хүнсний аюулгүй байдлын олон улсын мэдээллийн сүлжээ (INFOSAN)-ний үйл ажиллагааны журам, ажлын төлөвлөгөө гаргаж, хариуцах байгууллага, мэргэжилтнүүдийг тодорхой болгох аж. 

 Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659843
0 эможи

keyboard_arrow_up