А.Бурмаа: ТҮТ 50 жилийн хугацаанд олон шинэ технологиудыг нэвтрүүлсэн
Халдварт Өвчин судлалын үндэсний төв Томуугийн үндэсний нэгжээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Томуугийн үндэсний арваннэгдүгээр зөвлөгөөн” өнөөдөр эхэллээ.
Зөвлөгөөн нь Томуугийн үндэсний төв байгуулагдсаны 50, Томуугийн лабораторид суурилсан тандалтын тогтолцоо үүсэж хөгжсөний 20 жилийн ойтой давхцан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Зөвлөгөөний талаар Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа хэлсэн үгэндээ "ЭМЯ, ХӨСҮТ, аймаг орон нутгийн төлөөллүүд болох 300 орчим эмч, мэргэжилтнүүд өнөөдрийн хуралд оролцож байна. Томуугийн болзошгүй цар тахлын бэлэн байдлыг хангаж ажиллахад ДЭМБ-аас зөвлөмж өгч явдаг. Бид 20 жилийн ойгоороо болзошгүй цар тахлын үед бэлэн байх, улирлын томуугийн үеийн бэлэн байдлыг хангаж ажиллах үйл ажиллагаагаа хэлэлцэж, ярилцана. Өмнө нь бид 5-6 лабораториор үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол лабораторын сүлжээ өргөсөж, одоо 30 лаборатори ажиллаж байна. Мэргэжилтнүүдээ ч мөн гадаад, дотны улс орнуудад сургалтанд хамруулж байна.