ХӨСҮТ БОЛОН БНСУ-ЫН СҮСН-ТЭЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ СҮРЬЕЭГИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД УУЛЗАЛТ ХИЙЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2024 оны 10 сарын 01

Arslan.mn

ХӨСҮТ нь 2015 оноос хойш БНСУ-д төвтэй Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотод сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоог сайжруулах чиглэлээр үе шаттай төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

2024-2026 оны хооронд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын дэмжлэгтэй (3 жил) төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд Нийслэлийн төвийн 6 дүүрэгт бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний өрхийн хавьтлыг явуулын үзлэгийн багаар дамжуулан үзлэг шинжилгээнд хамруулж байна.

Өнөөдрийн уулзалтаар Монгол Улсад шинээр хэрэгжиж буй төслийн явцыг хяналтыг хийх, Монгол Улсад Сүрьеэгийн алба байгуулагдсаны 100 жилийн ой, энэ оны 11-р сард БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулах “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний долоодугаар хуралд оролцох талаар харилцан ярилцсан байна.

Өнөөдрийн уулзалтад ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Байгалмаа, Гадаад харилцаа эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал О.Батбаяр, Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Э.Одмаа, СТСА-ны дарга Г.Гантунгалаг, Мэс заслын тасгийн эрхлэгч О.Жавзандулам болон эмч, мэргэжилтнүүд оролцсон байна.

БНСУ-ын СҮСН-ээс Со Сог Хёнг, СҮСН-ийн Олон улсын хамтын ажиллагааны төвийн багийн ахлах, Ким Сон Жонг, СҮСН-ийн Олон улсын хамтын ажиллагааны төвийн багийн менежер, Пак Тэ Шиг, СҮСН-ийн төв оффис, Шинжилгээний багийн менежер (Лабораторийн мэргэжилтэн), Рюү Гын Хэ, СҮСН-ийн Сөүл хотын салбар, Шинжилгээний багийн мэргэжилтэн (Рентген техникч) болон Монгол дахь Төлөөлөгчийн газрын төслийн зохицуулагч, захиргааны мэргэжилтнүүд оролцлоо.

Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн ЭМТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч, Нийгмийн эрүүл мэндийн орлогч, Стратеги төлөвлөлт хариуцсан дарга нар болон сүрьеэгийн зохицуулагч эмч нар оролцлоо.

Мөн энэ оны 5 сард эхэлсэн шинэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн сүрьеэгийн диспансерт сүрьеэгийн халдварыг цусанд илрүүлэх шинжилгээний аппарат, дагалдах хэрэгсэл, оношлуурын хамт гардуулсан бөгөөд энэ 7 хоногт дүүргүүдийн лабораторид байршуулах, ажлын байрны сургалт хийж, дадлагажуулах ажлыг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ирсэн мэргэжилтнүүд хамтран хийх юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659474
0 эможи

keyboard_arrow_up