Талбарын тархвар судлалын төрөлжсөн мэргэшлийн XIV сургалтын тайлан хамгаалах хурал боллоо

2024 оны 10 сарын 14

Arslan.mn

Талбарын тархвар судлалын төрөлжсөн мэргэшлийн сургалтын XIV ээлжийн суралцагчдын төгсөлтийн тайлан хамгаалалтын хурал 2024 оны 10-р дугаар сарын 9-ний өдөр Эрүүл мэндийн яаманд зохион байгуулагдлаа.

Тус хуралд талбарын тархвар судлал сургалтын 14-р ээлжийн 7 суралцагч өөрсдийн хийсэн 3 дахь судалгааны ажлын үр дүнг танилцуулав.

Монголын талбарын тархвар судлал сургалт 13 ээлжийн 98 талбарын тархвар судлаачийг бэлтгэсэн бөгөөд 2023-2024 оны элсэлтийн 14-р ээлжийн сургалтад ХӨСҮТ, НЭМҮТ, ЭМХТ, Нийслэлийн Амгалан амаржих газар, Хэнтий аймгийн ЗӨСТ, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдан хорих 461-р ангийн тархвар судлаач эмч мэргэжилтнүүд хамрагдан суралцаж байна.

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн А.Долгорханд, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дархлаажуулалт болон дархлаажуулалт бүхий халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзул, ХӨСҮТ-ийн гадаад харилцаа, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал О.Батбаяр, ТТСА-ны дарга Б.Азжаргал болон сургагч багш нар, суралцагчдын харьяалагдах байгууллагуудаас төлөөлөн ирсэн албаны дарга, мэргэжилтнүүд судалгааны илтгэлүүдэд санал шүүмж хэлэлцүүллээ.

Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн тандалт, шуурхай хариу арга хэмжээний тогтолцоонд салшгүй хэсэг болсон Талбарын тархвар судлал төрөлжсөн мэргэшлийн сургалт нь 2009 онд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжин эхэлж, Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлага дор албан ёсоор зохион байгуулагдан эрүүл мэндэд учрах аюулд хариу арга хэмжээ авах, хянах гол чадавх болсон үе үеийн төгсөгчид бэлтгэсээр байна.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659472
0 эможи

keyboard_arrow_up