ХӨСҮТ-д АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн мэргэжилтнүүд ажиллаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

2024 оны 9 сарын 18

Arslan.mn

Өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд АНУ-ийн Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн төлөөллүүд ажиллаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Тус үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Байгалмаа, Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал О.Батбаяр, АНУ Өвчний Хяналт Сэргийлэлтийн Төвийн мэргэжилтэн Mike Gerber, Michelle McConnell болон бусад албаныхан оролцлоо. 

Arslan.mn

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Байгалмаа "АНУ-ийн Өвчний хяналт сэргийлэлтийн төв, БХНАУ болон Япон Улсын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн төлөөллүүд эдгээр өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна. АНУ-ийн Өвчний хяналт сэргийлэлтийн төв нь олон оронд салбар нэгжээ байгуулсан бөгөөд Монгол Улс нь Япон Улсын өвчний хяналт сэргийлэлтийн төвд харьяалагдаж үйл ажиллагаагаа эрхэлж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, тандалтын үнэлгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, лабораторын үйл ажиллагаатай танилцахаас гадна цаашид хийх ажлуудыг энэ үеэр санал солилцлоо." гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв нь нийгмийн эрүүл мэндэд ноцтой байдал үүсэх үед хариу арга хэмжээг авах дэлхийн томоохон байгууллага бөгөөд ДОХ-ыг оношлох, гепатитын оношилгоог анх хийсэн зэрэг дэлхийн эрүүл мэндийн салбарт тэргүүлэх байгууллага. Тус институтэд ХӨСҮТ-ийн хоёр мэргэжилтэн суралцаж төгссөн бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр мэргэжилтэн дахин суралцаж байгаа талаар Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал О.Батбаяр энэ үеэр дурдаж байлаа. 

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658984
0 эможи

keyboard_arrow_up