Эмч болон инфлюенсерүүд эм, нэмэлт бүтээгдэхүүн сурталчлах, сурталчилгаанд тоглохыг ХОРИГЛОЛОО
Эмч болон эрүүл мэндийн байгууллагын ажилтан эм болон нэмэлт бүтээгдэхүүн сурталчлах, сурталчилгаанд тоглохыг хориглолоо.
Тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар эмнэлэг болон эрүүл мэндийн байгууллагын ажилтан эм болон нэмэлт бүтээгдэхүүн сурталчлах, сурталчилгаанд тоглохыг хоригложээ.
ЭЭХХЗГ-ын биологийн идэвхт бүтэгдэхүүнийг зах зээлд таниулах, зар сурталчилгааны асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Ундармаа " Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ-ын зөвлөмжийн дагуу эмнэлэг болон эрүүл мэндийн байгууллагын ажилтан эм болон нэмэлт бүтээгдэхүүн сурталчлах, сурталчилгаанд тоглохыг хориглох заалтыг хуульд оруулж өгсөн. Өмнө анагаах ухааны мэдлэггүй инфлюенсерүүд эм болон нэмэлт биологийн идэвхт бүтэгдэхүүнийг сурталчилж болохгүй гэдэг заалт журам дээр байсан бол одоо хуульд иргэн гэдэг заалтаар тусгаж өгсөн.
Нийгмийн сүлжээнд тавигдсан энэ төрлийн зар сурталчилгаанд хяналт тавьж ажиллаж байна" гэв.