Б.Бямбадорж: Хоёрдугаар эмнэлэг үйлчилгээний соёлыг шинэ түвшинд гаргах зорилго тавин ажиллаж байна

2024 оны 9 сарын 17

2019 оноос эхлэн ДЭМБ-ын санаачилгаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах болон таагүй тохиолдлыг бууруулах үйл ажиллагааг сурталчилах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр ирсэн.

Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг нь "Оношилгоог зөв, аюулгүй хийе" уриан дор "Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад оношилгоог сайжруулах нь сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгт УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Бямбадорж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны дарга З.Арьяасүрэн болон бусад албаныхан, эмч, мэргэжилтнүүд, үйлчлүүлэгч нар оролцлоо.

Arslan.mn

Өдөрлөгийг нээж УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Бямбадорж хэлсэн үгэндээ “ДЭМБ нь 2019 оноос эхлээд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийг олон улсад тэмдэглэх уриалга гаргасны дагуу Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн салбарынхан үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай эмнэлэг 2018 оноос хойш “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын зургаан зарчим”-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал гэдэг нь эмнэлгээр үйлчлүүлж буй хүн бүрд хамаатай зүйл. Бид өмнө нь эмнэлэг гэхээр л эмчилгээний үр дүнгийн талаар л ярьдаг байсан. Эмчилгээний үр дүн гарч болно. Тэрний цаана үйлчилгээний аюулгүй байдал хэр хангагдаж байна гэдэг нь хамгийн чухал. Тиймээс үйлчилгээний аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт юм. Бид энэ хүрээнд олон шинэ ажлыг зохион байгуулж байгаа. Үүний нэг нь УХТЭ үйлчилгээний соёлыг шинэ түвшинд гаргах зорилго тавин ажиллаж байна.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны дарга З.Арьяасүрэн энэ үеэр “Манай эмнэлэг жил бүр “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийг тэмдэглэсээр ирсэн. Энэ жил “Оношилгоог сайжруулж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор тэмдэглэж байна. Өдөрлөгт УХТЭ-ийн оношилгооны бүх тасаг нэгжүүд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж байна. Бидний хувьд тасаг, нэгжүүд тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Тиймээс тасаг, нэгжүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, багийн ажиллагаагаа сайжруулах, зохион байгуулалтыг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Манай эмнэлгийн зүгээс үйлчилгээг мөн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.” хэмээлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658948
1 эможи

Гүрсоронзонгомбо
2024-09-18 11:05
Ахмад настан би 2-р эмэнэлгээр 30 орчим жил үйлчлүүлж байна. Би өөрийнхөө эрүүл мэндийг хянаж хэвшжээ. Хөдөө орон нутагтаа амарч байгаад ирээд шээс цусны ерөнхий шинжилгээ өгөх хүсэлтээ хэлэхэд оператор бүсгүй та заавал багц шинжилгээ өг гээд. аа манай компютр эвдэрсэн мөдгүй. дараалал нь сарын дараа гээд. Миний хүсэлтийг хүлээн авсангүй. Одоо сар болох гэж байна. “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр” ам ажил чинь зөрөөд байна. даргаа....
keyboard_arrow_up