Б.Бямбабаяр: Хүүхдээ цэцэрлэг, сургуульд өгөхдөө чихэр, ундаагаар битгий хуурч оруулаарай

2024 оны 9 сарын 06

Arslan.mn

“Цээнэ клиник” эмнэлгийн Хүүхдийн дүрс оношилгооны эмч Б.Бямбабаяр ээж, аавуудад хандан хүүхдээ цэцэрлэг, сургуульд оруулахдаа чихэр өгөхгүй байхыг сануулжээ.  

Тэрбээр " Цэцэрлэг, сургуулийн  насны хүүхэдтэй ээж аав нартаа зориулж мэдэхгүйгээсээ болж алдсан аав хүний хувьд нэг зүйл захих гэсэн юм. Цэцэрлэг, сургуульд нь өгөхдөө хүүхдээ аргадаж ЧИХЭР, УНДАА бариулаад орж байгаа дүр зурагтай өдөр бүр таарч байна. Тэгээд 6  жилийн өмнөх  өөрийгөө харлаа. Тийм болохоор алдааг минь давтаж хүүхдийнхээ ирээдүйн эрүүл мэндийг битгий эрсдэлд оруулаасай гэж хүсч байна. 

Би том охиноо анх ой 5 сартай байхад нь цэцэрлэгт өгөхдөө  уйлуулахгүй гэж өдөр бүр "MAOM" чихэр авч өвдөг байлаа. Одоо тэрнийхээ горыг амсаж бүх сүүн шүд нь хорхойтсон заримыг нь авхуулсан. Одоо зарим нь унаж дуусаагүй л байна. 

Сүүн шүд нь их удаан унаж, зарим ясан шүдний хэлбэр алдагдаж байна. Байн байн гэдэс өвдлөө гэдэг зовиур хэлдэг болсон, хурц хоол идвэл гүйлгэх янзтай. Ер нь бол яг сайн эрүүл өсөхгүй л байна.

Юу гэх гээд байна вэ гэхээр, Чихэр, ундаа гэх мэт сахарын агууламж өндөртэй зүйлс ганц шүд биш, хоол боловсруулах эрхтнүүд ялангуяа ходоод, нойр булчирхайд ачаалал өгч үрэвсэл үүсгэдэг. Энэ нь бага багаар даамжирсаар хүндэрдэг. Хорхойтой шүдтэй яваад л байвал цаашлаад бүр хүнд өвчний эх суурь тавигдана.

Тийм болохоор хүүхдээ цэцэрлэг сургуульд өгөхдөө чихэр, ундаагаар битгий хуурч оруулаарай. Өлөн элгэн дээр нь өндөр сахрын агууламжтай зүйл битгий өгөөрэй. Хүүхдийнхээ юу идэж ууж байгаад анхаараарай. Амны хөндийд нь хамгийн түрүүнд анхаарал хандуулаарай.

ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ гэж үнэн үг шүү." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658740
0 эможи

keyboard_arrow_up