Нэгдүгээр эмнэлэг Ази болон БНСУ-ын зүрхний хэм алдалтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна
Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн удирдлагууд Азийн зүрхний хэм алдалтын холбоо, БНСУ-ын Зүрхний хэм алдалтын нийгэмлэгийн төлөөлөгчдийг өнөөдөр /2024.09.04/ хүлээн авч уулзлаа.
УНТЭ БНСУ-ын Зүрхний хэм алдалтын нийгэмлэгтэй 2023 онд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулан хамтарч ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн уулзалтаар хоёр тал хамтын үйл ажиллагааны хүрээнд эмч мэргэжилтнүүдийг сургах, чадавхижуулах, бэлтгэгдсэн эмч мэргэжилтнүүдийг давтан сургах, уг технологийг нутагшуулах төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Ташрамд дурдахад, ЭМС-ын 2024 оны А/367 тоот тушаалаар “Зүрхний хэм алдалтын үндэсний баг” байгуулагдсан бөгөөд тус багт УНТЭ, УХТЭ, УГТЭ, Цэргийн төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч мэргэжилтнүүд багтаж байна.