Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2024 оны 8 сарын 20

Arslan.mn

Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-ны тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн шуурхай штаб өчигдөр хуралджээ.

Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-ийн тандалтын баг тус аймагт ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайдын А/344 тоот тушаалын дагуу Баян-Өлгий аймагт улаанбурханы эсрэг дархлаажуулалтыг нэмэлтээр шуурхай зохион байгуулах, хам шинжийн тандалтыг идэвхжүүлэх, эмнэлзүйн чиглэлээр эмнэлгийн үүднээс оношлон илрүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иргэд, эцэг эх, асран хамгаалагчдад амны хаалт зүүх, гараа бохирдсон тохиолдол бүрд угаах, товлолын вакцинд хамрагдаагүй болон хоцорсон бага насны хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулах, хүүхдийг олны хөлийн газраар авч явахгүй байх, гэр, орон байрны агааржуулалт, цэвэрлэгээг тогтмол хийх зэрэг энгийн бөгөөд үр дүнтэй өөрсдөөс шалтгаалах арга хэмжээг авч улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Биеийн нүүрэн хэсгээс эхлэн улаан гүвдрүүт тууралт гарч, өндөр халуурах, нусгайрах, нүдний салст үрэвсэх, амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх, бүх биеэр толбот тууралт гарах, хоолны  дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа Өрх, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвд яаралтай хандана уу.

Улаанбурхан өвчний талаарх мэдээлэл зөвлөгөөг Шуурхай 119 тусгай дугаараас үнэ төлбөргүй авна уу.

 

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658312
0 эможи

keyboard_arrow_up