НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГ: БНХАУ-ын нүдний эмнэлэгтэй хамтран ажиллана
УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал өнөөдөр /2024.08.16/ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмай байгууллага болон БНХАУ-ын “Чао Жү” нүдний эмнэлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад БНХАУ-ын талаас Өвөр монголын “Чао Жү” нүдний эмнэлгийн Хөрөнгө оруулалтын менежер Шин Лу /Xin Lu/, Бо Чи /Bo Chi/ нар, МУЗН-ийн Захиргаа, хяналт үнэлгээний багийн ахлагч О.Алимаа болон УНТЭ-ийн гадаад харилцааны мэргэжилтэн А.Гэрэлтуяа, УНТЭ-ийн Нүд судлал, мэс заслын тасгийн эмч О.Наранцэцэг нар байлцав.
Монголын Улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмай байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын “Чао Жү” нүдний эмнэлэгтэй хамтран “Бүс ба зам-Гэрэлт аялал” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Уулзалтаар “Бүс ба зам-Гэрэлт аялал” төслийн хүрээнд явуулын нүдний эмнэлэг ажиллуулах, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ харилцан туршлага солилцох, сургах чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар ярилцаж санал бодлоо солилцов.









