Сүхбаатар дүүргийн иргэд аравдугаар сараас шинэ амбулаториор үйлчлүүлнэ

2024 оны 7 сарын 30

Arslan.mnЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2024.07.30/ Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа шинээр баригдаж буй салбар Амбулаторийн барилгын гүйцэтгэлтэй танилцлаа. 

Улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2020 онд баригдаж эхэлсэн тус барилгын ажил цар тахлын үеийн хүндрэл, хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэн дөрвөн жил үргэлжилж, өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилгын ажлыг гүйцэтгэгч “Кенжикү” ХХК-ийн удирдлагууд энэ оны аравдугаар сард барилгын ажлыг бүрэн дуусгаж, хүлээлгэж өгнө гэсэн юм.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Амбулатори ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй, хурдан, шуурхай авах нөхцөл нэг шатаар ахина. Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарын дутуу орхигдсон, хүлээлт үүсгэсэн барилгын ажлуудыг хурдлуулахад Т.Мөнхсайхан сайдын хамт анхаарч ажиллана” гэв.

Эмнэлгийн үйл ажиллагааг нэн даруй  эхлүүлэхэд шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмж, тавилга, хэрэгслийг шийдвэрлэх талаар  Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн засаг даргын Тамгын газар хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657985
0 эможи

keyboard_arrow_up