УГТЭ: НҮҮДЛИЙН ЭМНЭЛГИЙН БАГ ЗАВХАН АЙМГИЙН 6 СУМАНД АМЖИЛТТАЙ АЖИЛЛААД ИРЛЭЭ
Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэх, үзлэг оношилгоо шинжилгээг эрчимжүүлэх тухай” А/150 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн нүүдлийн эмнэлгийн баг Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Улиастай, Алдархаан, Нөмрөг, Сонгино сумдуудад 05 сарын 09-ний өдрөөс 05 сарын 26-ны өдрүүдэд ажиллаад ирлээ.
Зүрх, мэдрэл, бөөр, уушги, эмэгтэйчүүд, лаборатори, дүрс оношилгоо, дурангийн зэрэг төрөлжсөн мэргэшлийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн нүүдлийн эмнэлгийн баг бүрэлдэхүүн алслагдсан сумдын иргэдийг эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулахын зэрэгцээ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн асуудлыг нь газардээр нь шийдвэрлэж ажиллалаа.
Завхан аймгийн дээрх 7 сумын 2000 орчим иргэний эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамруулж, хавдарын 13 шинэ тохиолдолыг илрүүлэн дараагийн оношилгоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэн ажилласан.
Нүүдлийн эмнэлгийн дараагийн ээлжийн баг хамт олон 2024 оны 05 дугаар 27-ны өдрөөс эхлэн Увс аймагт үйлажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байна.