УГТЭ: СУДСАН ДОТУУРХ МЭС ЗАСЛЫН ЗӨВЛӨХ БАГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Улсын гуравдугаар төв эмнэлгийн судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч, сувилагч, техникч нарын бүрэлдэхүүнтэй зөвлөх баг 2024 оны 06 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвд ажиллаж, тус төвийн зүрх судлал, судсан дотуурх ангиографийн эмч нартай хамтарсан ажлын байрны мэс засал сургалт хийгээд ирлээ.
Зөвлөх баг орон нутагт ажиллах хугацаандаа лавлагаа шатлалын эмнэлгийн оношилгоо эмчилгээ зайлшгүй шаардлагатай байсан 54-82 насны 14 иргэнд зүрхний титэм судасны нарийвчилсан оношилгоог хийж, үүнээс яаралтай журмаар 8 эмчлүүлэгчид титэм судсан дотуур 12 тэлэгч стент тавьж эмчилгээ хийлээ. Мөн БОЭТ-д төвд суурилагдсан иж бүрэн ангиографийн аппарат дээр тархины судасны оношлогооны 3D системийг ашиглах аргачлалыг зааварлан, уг аргаар тархины судасны оношилгооны анхны тохиолдлыг хийхэд нь мэргэжил арга зүйгээр ханган, дэмжлэг үзүүлж ажиллалаа.