УГТЭ: УДИРДАХ АЖИЛТНЫ “МАНЛАЙЛЛЫН СЕМИНАР” ЦУВРАЛ СУРГАЛТАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

2024 оны 6 сарын 26

Arslan.mn

Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг ажилтан нэг бүрт төлөвшүүлэх, удирдах ажилтнуудын эерэг манлайллын төлөвшил, нэгжийн менежерүүдийн ур чадварыг тасралтгүй сайжруулж, чадавхжуулах, баг хамт олны эв нэгдэл, ёс зүй харилцаа хандлагын түвшинг дээшлүүлж, мөрдөгдөж буй холбогдох хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах зорилгын хүрээнд эмнэлгийн нийт удирдах түвшний менежерүүдэд зориулсан “МАНЛАЙЛЛЫН СЕМИНАР” сэдэвт цуврал сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалт байгууллагын хөгжлийн хөтөлбөр болох стратегийг боловсруулахад шаардлагатай мэдлэг ур чадвар олгох, байгууллагын стратегт хүн бүрийн үүрэг оролцоог хэрхэн нэмэгдүүлэхэд чиглэгдсэн “Стратеги сэтгэлгээ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Сургалтыг СЭЗИС-ийн Хөтөлбөрийн Инновацын Төвийн ахлах багш Т.Ууганболд удирдан явуулж онол, тохиолдолд суурилсан интерактив дадлага хэлбэрээр, жижиг бүлгээр хэлэлцүүлэг хийж, үр дүнг дүгнэн ярилцлаа.

Сургалтад тус эмнэлгийн удирдах түвшний менежер болох тасаг нэгжийн эрхлэгч, албадын дарга зэрэг нийт 38 албан тушаалтан хамрагдлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657770
0 эможи

keyboard_arrow_up