Б.Хишигжаргал: УНТЭ өнөөдрийн байдлаар 270 хүнд элэг шилжүүлэн суулгах МЭС ЗАСЛЫГ амжилттай хийсэн

2024 оны 6 сарын 20

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) БНСУ-ын “Асан” Эрүүл мэндийн төвтэй 2010 оноос хойш монгол эмч, мэргэжилтнүүдийг тус улсад эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр сургах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор хамтран ажиллаж эхэлсэн.

УНТЭ, “Асан” Эрүүл мэндийн төв өнөөдөр (2024.06.20) онлайн хурал зохион байгуулж, хамтын ажиллагааны гэрээгээ үргэлжлүүлэх талаар ярилцсан байна.

Энэхүү хуралд УНТЭ-ийг төлөөлж Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал, УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Гэрэлтуяа нар, БНСУ-ын “Асан” Эрүүл мэндийн төвийг төлөөлж Олон улсын харилцааны хэлтсийн дарга Куан Ким, Олон улсын харилцааны ахлах менежер Кристина Хан, Олон улсын эмнэлгийн зохицуулагч Л.Пүрэвсүрэн нар тус тус оролцжээ.

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Олон жилийн турш бидэнтэй тууштай хамтран ажиллаж ирсэнд баярласнаа илэрхийлье. Бидний хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах технологи нутагшаад байна.

Өнөөдрийн байдлаар нийт 270 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн” хэмээн хэлээд, цаашид “Асан” Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Arslan.mn

Хамтран ажиллах гэрээний гол нөхцөл нь БНСУ-д монгол эмч, мэргэжилтнүүд суралцахад байрлах байр, сургалтын төлбөр, хоолны зардлыг “Асан” эмнэлэг бүрэн хариуцах юм. Мөн ажиллах чиглэлийн цар хүрээ, хамтран ажиллах салбаруудыг ярилцаж, удахгүй гэрээгээ шинэчлэн байгуулахаар тохиролцжээ.

Өнгөрсөн 2023 онд гэхэд УНТЭ-ийн элэг шилжүүлэх, нойр булчирхай шилжүүлэх, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ (ЭКМО), дотоод шүүрэл, гастроэнтерологи, дүрс оношилгоо, дурангийн чиглэлийн нийт 24 эмч, эмнэлгийн мэргэжилтэн БНСУ-д суралцсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657604
0 эможи

УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up