С.Энхболд: Явуулын эрт илрүүлэг, оношилгооны үзлэгийн баг Увс аймгийн 1,200 гаруй иргэдийг эрт илрүүлэгт хамруулсан

2024 оны 6 сарын 14

Arslan.mn

Уланбаатар хотоос гарсан явуулын эрт илрүүлэг, оношилгооны үзлэгийн баг Увс аймгийн 1,200 гаруй иргэдийг эрт илрүүлэгт хамруулжээ.

Энэ талаар УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт нэр дэвшигч, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд өөрийн цахим хуудаснаа "Увс аймгаас Говь-Алтай аймгийг зорьж буй ЯВУУЛЫН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН багийнхантайгаа Завхан аймагт таарлаа. Увс аймагт ажилласан баг 1200 гаруй иргэдийг эрт илрүүлэгт хамруулсан бөгөөд дийлэнх нь малчид, тариаланчид байна. Эхлүүлсэн ажлын үр дүнгээ харах сайхан байна шүү" гэжээ.

Дашрамд дурдахад, ЭМЯ өнгөрсөн хоёрдугаар сард Явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашин хүлээн авсан юм. 

Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашины нэгд нь  лабораторийн шинжилгээ, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг хийх боломжтой бөгөөд  гематологийн анализатор, биохими, шээсний хагас автомат анализатор, лабораторийн хөргөгчөөс гадна  дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, үзлэгийн ор, зөөврийн компьютер, принтер, ариутгал халдваргүйжүүлэлт хийх багаж тоног төхөөрөмжийг ч суурилуулсан.  Харин хоёр дахь машинд рентген оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, шүд, чих хамар хоолой, нүд, дотрын эмчийн үзлэг хийх бүх багаж хэрэгсэл бий. Тухайлбал, зөөврийн рентген аппарат, эмчийн ширээ, сандал, шүдний үзлэгийн сандал багаж, шүдний рентген аппарат, автоклав, шүдний чулуу, өнгөр цэвэрлэх чичиргээт машин, шүлс соруулах зөөврийн аппарат, зүрх, тархины цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн эхо, ясны сийрэгжилт тодорхойлох аппарат зэрэг олон төрлийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон байна.

Arslan.mn

Arslan.mn

Эдгээр машинд хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй хүн орж гарах зориулалтын хаалга шат, цахилгаан үүсгүүр, хиймэл дагуулын интернэт үйлчилгээг ашиглах төхөөрөмжийг ч хийж өгснөөрөө онцлог.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657507
0 эможи

С.Энхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up