Эмч Д.Гончигсүрэн: Эрүүл мэндийн салбарыг төлөөлж туршлагатай, чадвартай удирдлага нэр дэвшиж байгаа учраас дэмжиж байна

2024 оны 6 сарын 11

Arslan.mn

Эмч Д.Гончигсүрэн "Эрүүл мэндийн салбарыг төлөөлж туршлагатай, чадвартай удирдлага нэр дэвшиж байгаа учраас би дэмжээд ирсэн. Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар сонгуульд нэр дэвшиж байгаа юм байна. Бид бүхэн маш их баяртай байна. Асрагчаас эхлээд хүний их эмч, тасгийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, сайд гээд бүх талбарт ажиллаж байсан үнэн туршлагатай найз минь нэр дэвшиж байгаад маш их баяртай байна. Сонгуулийн ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе. Өнөөдөр Монгол улсын эрүүл мэндийн салбарт хийх ажил маш их байгаа. Жинхэнэ туршлагатай мэдлэг мэргэжилтэй хүн Монгол улсад маш чухал хэрэгтэй байгаа учраас өнөөдөр би дэмжиж ирсэн юм." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657457
0 эможи

Зочин
2024-06-12 09:27
Н.Хүрэлбаатар эмчийг УИХ-д гарч ирээсэй гэж хүсч байна. Бид эрдэмтэн, докторуудаа сайн дэмжих хэрэгтэй.
Иргэн
2024-06-11 16:20
Гончигсүрэн багш хам хэрэгтэн биз дээ, жинхэнэ долоогч юмаа. Намбатай, тулхтай байж болдоггүй юм болов уу.
keyboard_arrow_up