С.ЭНХБОЛД: Ховд аймгийн иргэдийн 51 хувь нь эрт илрүүлэгт хамрагдсанаар улсдаа тэргүүлж байна

2024 оны 6 сарын 07

Arslan.mn

-Орон нутгаас Ховд аймаг эрт илрүүлэгт хамрагдалтаар өндөр гарсан байна. Ховдчуудын хэдэн хувь нь эрт илрүүлэгтээ хамрагдсан бэ?

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн томоохон ажлуудын нэг бол бүх иргэнээ урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах. Уг ажил маань хоёр нас хүрлээ. Энэ хугацаанд Монгол Улсын нийт хүн амын 40 гаруй хувь буюу 1,4 сая иргэн хамрагдаад байна. Үзлэгт нийслэлээс гадна орон нутгийн иргэд идэвхтэй хамрагдсан. Тэр дундаа Ховд аймгийн иргэдийн 51 хувь нь эрт илрүүлэгтээ хамрагдсан нь улсдаа хамгийн өндөр хувиар гарч байгаа юм. Иргэдээ урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдахад аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газраас зөв зохион байгуулж ажилласны үр дүнд хамрагдалтаараа улсдаа тэргүүлж байгаа юм.

-Эрт илрүүлгээр Ховд аймгийн иргэдийн дунд эрүүл мэндийн тал дээр анхаарах ямар шинжүүд байсан бэ?

Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдийн дийлэнх хувьд нь хоол боловсруулах замын өвчлөл их байна. Харин Ховд аймгийн иргэдийн хувьд газар зүйн байрлалтай холбоотойгоор зүрх судасны өвчлөл өндөр хувьтай гарсан. Үүнээс гадна бамбайн зангилаа, элэг,  ходоодны хавдрын өвчлөл өндөр байна.

Монгол Улсын хэмжээнд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл сүүлийн 10 гаруй жил тэргүүлсээр байна.

Уг үзүүлэлтийг бууруулахын тулд судсан дотуурх оношилгоо эмчилгээг орон нутагтаа хийдэг болгохоор  Ховд аймгаас гадна таван аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг (БОЭТ)   ангиографийн аппараттай болгосон. Эхнээсээ үр дүн нь гараад явж байна. Эмч мэргэжилтнүүдээ давхар сургах ажлууд тогтмол хийгдэж байна. 

Ховд аймгийн хувьд өнөөдрийн байдлаар 430 гаруй иргэн орон нутагтаа судсан дотуурх оношилгоо, эмчилгээг хийлгээд байна. Өөрөөр хэлбэл хот руу явах шаардлагагүй, зардал хугацаа хэмнэж байгаа юм.   

-Хоёр жил тутамд иргэн бүрийг Эрт илрүүлэг үзлэгт хамруулснаар ямар үр дүн гарна гэж харж байна вэ? 

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгооны тусламжтайгаар Монгол Улсын хэмжээнд өвчлөлийн хамгийн том “дата бааз” буюу өгөгдлийн сантай болж байгаа юм. Үүн дээр тулгуурлан дүн шинжилгээ хийх, нэн шаардлагатай арга хэмжээг авах, оновчтой шийдвэр гарах боломж бүрдсэн. Хүүхдийн шүдэн дээр анхаарахгүй бол болохгүй юм байна гэдгийг мэдээллийн сангаас хараад Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 1-нээс “Эрүүл шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Бид эрт илрүүлгийг эхлүүлэхийн тулд хамгийн эхлээд баазаа бэлтгэх шаардлагатай болсон. Ингээд 20 аймаг, нийслэлийн 5 дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулсан.

Ингэж баазыг байгуулж өгснөөр иргэд цаашид ч тогтмол үзлэг, оношилгоонд хамрагдах бүрэн боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна тус дэмжих төвүүдийг шаардлагатай тоног, төхөөрөмжөөр бүрэн хангасан. Тухайлбал, нас, хүйс хамаарахгүй шаардлагатай үзлэг, оношилгооны жагсаалтуудыг гарган, түүнд хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдээр дүүргийн болоод орон нутгийн эмнэлгүүдийг хангах ажил шат дараатай хийгдсэн.

Бид иргэн өөрөөсөө мөнгө төлж биш эрүүл мэндийн даатгалаараа урьдчилан сэргийлэх үзлэг хамрагддаг жишгийг бий болголоо.

-Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаас дурдвал?

Ховд аймгийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор өнгөрсөн хугацаанд нийт 13,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байна.

Үүнд тус аймгийн Алтай, Дөргөн, Мянгад сумдын ЭМТ-үүдийн барилгын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийж, баруун бүсийн жишиг болохуйц тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийсэн.

Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 300 сая төгрөгийн явуулын амбулаторийн автомашиныг шийдвэрлэж, алслагдсан сумдын иргэд, малчид, тариаланчдад газар дээр нь хүрч ажиллаж байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд Ховд аймгийн БОЭТ-д түргэний авто машины парк шинэчлэлийг үе шаттай хийгдэж байна. 2022 онд туулах чадвар сайтай Land cruiser 78 машин нийлүүлж, 2023 онд Nissan Patrol машиныг нийлүүлж байсан бол саяхан олон улсын стандартад  нийцсэн авто машинтай болж байна.

Хөдөө орон нутагт энэ төрлийн автомашин нийлүүлэгдсэнээр иргэдэд хүрэх яаралтай тусламж, үйлчилгээ чанартай, хүртээмжтэй болох боломжтой болсон юм.

Arslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657383
1 эможи

Зочид
2024-06-09 09:11
С. Энхболдын нэвтрүүлгийг үзсэн. Энэ хүүгийн гэр бүл нь Ээж нь, өөрөө, охин нь эмч 3 үеэрээ эмч,эхнэр нь мөн эмч тул С.Энхболдыг сонгуульд дэмжих хэрэгтэй гэж бид бодож байна.
keyboard_arrow_up