О.Ганхуяг : Монголд анх удаа MRI-г нутагшуулсан хоёр хүний нэг нь С.Энхболд

2024 оны 5 сарын 26

Arslan.mn 

Зөвлөх зэргийн эмч, Клиникийн профессор О.Ганхуяг эмч өөрийн цахим хуудаснаа Эрүүл мэндийн Дэд сайд С.Энхболдын талаар нийтэлжээ. 

Тэрбээр хэлэхдээ "Хүмүүс тэр бүр С.Энхболд эмчийг ямар чадвартай, мэдлэг туршлагатай, салбартаа сэтгэл зүрхээрээ олон ажлыг хийж буйг мэддэггүй. Миний хувьд олон ажил хамтран ажилласан. Эрүүл мэндийн салбарт С.Энхболдыг Монголд анх удаа MRI оношилгоог нутагшуулсан хоёр эмчийн нэг гэдгээр нь анддаггүй. Одоо тэрбээр зөвхөн энэ чиглэлээр 113 шавийг гардан сургасан байна. 

Бид хамтран хэвлийн хөндийн ангиографийн эмчилгээ, оношилгоо буюу хорт хавдрыг оношлох, эмчлэх, бөөр болон захын судасны ангиографийн эмчилгээг олон жил хийсэн.

С.Энхболдын хувьд эмчийн ажлаас анх гараагаа эхэлж байсан бол Нэгдүгээр эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн дарга, Хоёрдугаар эмнэлгийн Ерөнхий захирал, Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн дэд сайд болтол мэргэжлээрээ дээд түвшинд хүртэл ажиллаж чадсан нь түүний чадвар, салбараа гэх сэтгэл, зүтгэлтэй холбоотой.

Түүний хувьд Эрүүл мэндийн сайд байхдаа салбараа хөгжүүлэх чин хүсэл зорилготой ажиллаж байсан. Үүний нэг нь олон жил гацаад байсан Түлэнхийн төвийг ашиглалтад оруулсан. Үүнээс гадна ажиллаж буй олон залуусын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор гүйцэтгэлийн санхүүжилтийн мөнгөн хуримтлалаар 250 гаруй эмч, сувилагч нарыг өөрийн гэсэн орон сууцтай болгох нөхцөлийг бүрдүүлсэн. Манай салбарт боловсон хүчин, тэр дундаа залуу боловсон хүчнийг бэлтгэх нь их чухал байдаг.

С.Эннхболдын хувьд сайд байх богинохон хугацаандаа үүнийг соргогоор харж, залуу боловсон хүчнүүдийг “Харвардад сурах” боломжийг нээж, эхний ээлжийн эмч нар суралцаад ирсэн. Энэ мэт эмч, мэргэжилтэн, иргэндээ чиглэсэн цогц ажлыг тэр хийж чадсан.

Эрүүл мэндийн салбарынхаа 100 залуусыг манлайлагч болгомоор байна гэж үргэлж яридаг байсан бол эхлэлийг нь тавьж 20 залуус хөтөлбөрт хамрагдан төгссөнийг харлаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. 

Arslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657145
1 эможи

Zochin
2024-05-26 19:53
Пээ ёстой нааж байна аа, ичих булчирхайгүй гөрж байх шив. Анхны MRI g гэмтнлийн дүрс оношлогооны тасгийн эрхлэгч Батзориг нэвтүүлж байлаа Наадах чин сураг ч байхгүй хүн байсийн
Эмч
2024-05-26 15:55
Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн юм уу, хууль зөрчөөд байгаа юу? ПР нь цөмөрч баларвал яанам бэ…..
keyboard_arrow_up